Охиндоо ярьсан vлгэр
Би энэ шөнө vvлэнд vлгэр ярьж өглөө
Биесээн санаад хулжсан нойртой аав охин хоёр
Бусад олон хvvхдvvд сонсог гэж
Би энэ шөнө vvлэнд vлгэр ярьж өглөө
Yлгэрийг минь сонсоод vvл инээж байна
Yнсvvлэх гээд над руу тэмvvлж байна
Yдшээр эхэлсэн vлгэр минь vvр цайхад дууслаа
Yvл аль хэдийнээ нvvжээ, хаа хvрэхийг минь би мэдэхгvй
Цас бороо аль нь ч бай хамаагүй охинд минь очоод
Цагийг эзэлсэн QвгQдийн сургаал шингэсэн vлгэрийг
Цаг алдалгvй чи ярьж QгQQрэй vvл минь
Цаад охин чинь хvлээж байгаа шvv...
Сэргэлэн охин минь цэцэрлэгээн тараад гэртээн ирнэ
Санахын ихээр санасан аавыгаа vгvйлж санаа алдана
Сэвсийтэл орсрн цасыг QглQQ сэрж хараад
Сайхан аав минь шөнө vлгэр ярьсан нь vнэн гэж итгэнэ
Нялх охин минь унтаж чадахгүй уйлагнавч унтаад л өгнө
Надтай уулзаж зvvдэлснээ сэрээд л ярина
Нас нь бага ч ухаан сууж хэрсvvжсэндээ миний охин
Нарийн учрыг нь тайлбарлаад хэл аав нь удахгүй очно
Удахгvй гэдэг vгний утга нь сайхан ч охин минь дургvй
Уулзаж чадахгvйдээ тунирхаж уйлж ээждээ гоморхоно
Удалгүй л инээж наадан сэргэлэн цовоо болчихно
Уйлж инээх нь амархан, хvvхэд юм чинь дээ ...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ходоод хоосон ч мэдлэгээр баялаг оюутнууд аа Хэтэвч зузаан ч амралтгүй ажилладаг залуучууд аа Хөөрхөн боловч хадамд гараагүй бүсгүйчүүд аа "Хар" гэж нэрлэгдэгч эрх чөлөөт залуучуудаа Хөнгөн зантай ч гүндүүгүй сайхан Монгол эрчүүд ээ... Харьд бид цөөхүүлэхнээ ч, муу цуурхалаар баялаг билээ Хажуугаар өнгөрсөн ч биенээсээ зугатах шахам өнгөрдөг билээ Халуун сэтгэлээ нээхээр элэг нэгт ахан дүүс болдог билээ Хар дарсыг хэтрүүлэхээрээ биесээ гомдоогчид билээ бид
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Булганы арьс нөмөрсөн
Анчин малчин баатар эрс
Арчаад өнгөрсөн түүхтэй
Найман зууны түүхтэй
Суут Монголын баатар эрс
Нарийн ширэн гөлмөн дээр
Ган дөрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо
Хур дэл дээр бөхийж
Наран шингэх зүг рүү
Саран бугуйл шидэж
Намтар түүхтэй Парижийн
Алтан цамхагийг уургалаад
Нааш цааш нь ганхуулж үзсэн түүхтэй
Засгийн сүр гэдгээр дэлхийг ингэж айлгасан юм
Зарлиг тушаал хоёрыг Европ тэгэхэд ойлгосон юм
Залуу баатар Тэмүжингийн
Санасан санаа тэгэж
Замбуу тивийн элгэн дээр
Хүн чулууг үлдээсэн юм
Овтой манжийн хаад шиг
Охидоо худалдаж
Оросын ядуу хаан шиг
Нийслэлээ галдуулж
Тэртээ Америк шиг
Тэнэгээрээ турхирч
Тэсэртлээ баяжиж
Тэнэж үзээгүй
Утаан дунд ч морьтойгоо явж
Усан дунд ч хувцастайгаа сууж
Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж
Унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж
Өөрийн эрхийг тэгэж бид
Өдтэй сумаараа харваж олсон юм
Өөрийн гүрнийг тэгэж бид
Өдөр шөнөгүй хамгаалж төвхнүүлсэн юм
Москваг шатаасан Напелоны
Мөнхийн алдрыг дуулж байна
Альпыг даваад Европ руу
Атаклаж явсан Суворовыг
Түүхийн хуудсанд
Алтан үсгээр бичиж байна
Тэгвэл яагаад бид
Тэмүжинг дуудах нь байтугай
Эцсийн эцэст сайн мөрийг нь ч
Энхрийлэн нэрлэж болохгүй болов оо
Дэлхий дахины түүхэнд ч
Төрийн нуруу босгосон
Дэглэм сайтай цэргийн
Төмөр хүрээг анх үүсгэсэн
Тэргүүн жанжин Чингисийн
Төрж өссөн нутаг
Тэмүүжин Хасар хоёрын
Тоглож өссөн газар
Дэлүүн болдогийг ороосон
Ононгийн гол ширгэхгүй
Дээдэс хаадаа хүндэлсэн
Монгол түмэн устаагүй
Удам сайт Монголынхоо
Алдар түүх хоёрыг
Ураг хойчийн хүүхдүүддээ
Монгол сэтгэлээр хүргэх гэж
Уушгиныхаа гурван судсыг
Тасартал дуулна
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд Зориод очиход тосоод угтах нт чиний найзууд Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний nайзууд Гутарсан үед итгэл өгөх нь чиний найзууд Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд Зангаа олохгүй төөрч явахад чамайг гэж ирэх нь чиний найзууд Уурлаж бухимдсан үед уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд Ганц сайхан үгээр дутаж явахад чинь гарцаагүй тэр үгийг чинь онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү. өөрийн найз
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Сар жилүүдийг тоолон байж
Сайхан чамтайгаа учирья юу л гэлээ
Санасан бүхнээ уудлан байж
Сэтгэлээ нээж ярилцая юу л гэлээ
Өнгөрсөн бүхнийг наргиа болгож
Өгүүлж чамтайгаа хуучилая уу л гэлээ
Өнчин сэтгэлээ тайтгаруулан байж
Өвчүү юуг чинь түшие юу л гэлээ
Эргэн ирэх он жилүүдийг
Энхрий чамтайгаа туулая юу л гэлээ
Энгэр цээжийг чинь түшин байж
Эрхэлж чамдаа тунирхая юу л гэлээ
Бодол сэтгэлээ уудлан байж
Борхон зүрхийг чинь чагная уу л гэлээ
Бүлээн биенд чинь уусан нялхарч
Бүтэн нойртой хоноё уу л гэлээ
Зоргоор хүслээ хорин байж
Зөн совинг чинь таая уу л гэлээ
Зөндөө их хүлээлгэлээ дээ гэмээн
Зөрж туниж нялхамсая уу л гэлээ
Алдрай багахан насны минь
Атгахан зүрхний эзэн минь ээ
Адармаатай хатуу хорвоогийн
Амсаж үзээгүй сархад минь ээ
Шунаж уугаад хөлчүүрмээр байна аа
Шумбаж уусаад шингэмээр байна аа
Чамаар дагнаж согтмоор байна аа
Чанадын алсад одмоор байна аа
*** Оюунаа ***
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Амьсгал минь түрэгсэж, алга минь хөлөртөл
Араас минь тэвэрч, ар нурууг минь гижэгдэн
Аргаа бартал минь Намайг эзэмдээч
Халуун амьсгалаараа хүзүүг минь төөнөн
Хамаг биеээрээ намайг хучин
Халуу шаттал Намайг эзэмдээч
Бүхий л биенд минь уусан шингэж
Бүл чадлаа надад гайхуулан
Бүх л шөнөжин намайг эзэмдээч
Араатны хүсэл, хүмүүний энхэрийлэл
Аль алинийг нь чинээнд нь тултал
Агшин бүрийг цэгнэн Намайг эзэмдээч
Сул асгарсан гэзгийг минь үнэрлэн
Сулхан гиншэх дуунд минь мансуурч
Секунд бүрийг алдалгүй Намайг эзэмдээч
Орон дотроо дуу алдан хөлөрч
Орчлон хорвоог ор тас марттал
Оломгүй хайраар Намайг эзэмдээч
Хоер хацарыг минь улаа бутартал
Хүүхэн биейиг минь хөндүүр суутал
Хүслээн гүйцээж Намайг эзэмдээч
Нүднээс минь гуниг үргэтэл
Нүүрэнд минь инээмсэглэл тодортол
Нүгэлгүй сайхнаар Намайг эзэмдээч
Шинэхэн өглөөг инээмсгэллээр угтаж
Ширэлдсэн үсэндээ сам зоож
Томдсон ч гэсэн чиний цамцтай
Толины өмнө эргэлдэн зогсох
Тоймгүй их хүсэл байна аа
Хүслийн тэлээ минь мулт үсрэхнээ
Хүрээд ир Намайг эзэмд
*** Оюунаа ***
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хар дарж зүүдэллээ би
Хөлгүй их далайд хөвж явна гэж зүүдэллээ
Агаар тогтуун цэнхэр тэр далайд ганцаараа
Амандаа дуу аялан сэлүүрдэж явна гэж зүүдэллээ
Зах нь үл үзэгдэх далайн дээгүүр
Дарь-Эхийн хувилгаад тоглон бүжиж байх юм
Миний танихгүй мянган бурхад
Манан дундаас тодрон байна гэж зүүдэллээ
Гэнэт бараан үүл гарч салхи дэгдлээ
Гэтэж байсан мэт догшин давалгаа босож намайг хөөлөө
Алсад нэгэн гэрэл харагдахад
Амь тэмцэн тэр зүг сэлүүрдлээ гэж зүүдэллээ
Хөөж буй давалгааны түрүүч завь цохиход
Хөөрхий би сэлүүрээ алдаж байна гэж зүүдэллээ
Саяхан байсан олон бурхад ч алга
Сар хүртэл гэрэлээ нуусан байна гэж зүүдэллээ
Хоёр гарт минь сэлүүр гэнэт баригдаж
Хоромхон зуур бүрхэх давалгаанаас зугтан гарлаа
Гэрэлийн зүг хүчээрээ сэлүүрдэж
Гэрэлт тэр арал дээр очлоо гэж зүүдэллээ
Арал дээр гарсан би
Аварсан сэлүүр,завиа хэсэг мартлаа
Хөөрхий завь минь давалгаан дунд холдож байх юм
Харин хоёр сэлүүр нь аав,ижий хоёр минь байна гэнэ
Их далайтай тэмцэн хүүгээ аварсан аав ижий хоёр минь
Их л ядруу царайтай ч хүү рүүгээ харан инээмсэглэж
Яасан гэнэн юм бэ миний хүү гэх шиг харсаар
Яруухан их хайраар хүүгээ тэвэрсээр холдож байна гэж зүүдэллээ
Муу хүүдээ ямарч их хайртай юм дээ аав ижий хоёр минь
Мянган бурхан байгаад ч та хоёрыг минь гүйцэхгүй юм байна
Салхи сэрчигнэж чимээ гаргахад сэрчихээд
Сайхан аав ижий хоёроо санаад зөндөө уйллаа муу хүү чинь.