Саран дураар аялах мөнгөн тэнгэрийн
толион дор
Салхин дураар исгэрэх өргөн талын цээжин
дээр
Санан санан гэрэвших хонгор үрийн сэвлэг
дээр
Салж ядан хоцорсон итгэлт ханийн хайран
дээр
Хогшин ганц улиасны хатсан ганц мочир
дээр
Хөөрхий муу аавынхаа түмэн үрчлээт
нүүрэн дээр
Хүлэг сайн морьдынхоо шандас цуцах
ээрэм дээр
Эрх чөлөө чамайг эрдэнэ болгон тахья
Эзэмдэх төрийн сүлд болгон залъя
Амьсгалахад агаар нь чөлөөтэй гэж
Амьдрахад газар нь уужим гэж
Амсахад айраг нь амттай гэж
Амарахад алтанхан шороо нь зөөлөн
юм гэж
Дуулахад хуур нь хөгтэй юм гэж
Дурсахад хуучин түүх ихтэй юм гэж
Дурлахад хүүхэн нь үнэнч юм гэж
Дуулим их Ази-д миний бие мэндэлсэн
юм